"Нэг бүс-Нэг зам" нь АНУ-ын аж ахуйн нэгж байгууллагуудыг өөртөө татах хүчтэй
2019-04-25 16:16:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ Иелийн их сургуулийн судлаач Роачтой “Синьхуа” агентлагийн сурвалжлагч Дэн Сяньлай, Сюй Юань нарын хийсэн ярилцлага

АНУ-ын Иелийн их сургуулийн судлаач Стефен Роач саяхан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөх үеэрээ "Нэг бүс-Нэг зам" санаачилга болон түүнтэй холбогдолтой дэд бүтцийн төслүүд нь АНУ-ын аж ахуйн нэгж байгууллагуудыг өөртөө татах асар их "байгалийн хүчин чадалтай", Хятад улс болон АНУ нь "Нэг бүс-Нэг зам"-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бүрэн боломж бий гэжээ.

Роач нь АНУ-ын алдартай хөрөнгө оруулалтын “Морган Стэнлиги” банкны ахлагч эдийн засагч, Азийн бүс нутгийн Ерөнхийлөгч асан бөгөөд Уолл-Стрит дэх хамгийн нөлөө бүхий ажиглагчдын нэг юм. Тэрээр "Нэг бүс-Нэг зам"-ын санаачилгыг хэрэгжүүлсэнээс хойшхи 6 жилийн хугацаанд бүс нутгийн дэд бүтцийн хоцрогдмол байдлыг өөрчлөхөд маш чухал хувь нэмэр оруулсан бөгөөд "Нэг бүс-Нэг зам"-ын бүтээн байгуулалтаар даян дэлхий улс орнуудад тусалснаар зогсоогүй мөн Европын холбооны гишүүн орнуудыг ч хамруулсан байна.

"Нэг бүс-Нэг зам"-ын санаачилга нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гол чиглэлээ болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ түлхэц хүч болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ орчныг бий болгохын тулд бүх талаар харилцан холбож, харилцан нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Уг санаачилгыг хэрэгжүүлсэн 6 жилийн хугацаанд Хятадтай "Нэг бүс-Нэг зам"-ыг хамтаар бүтээн байгуулах улс орнуудын худалдааны нийт өртөг 6 триллион гаруй ам.доллараас давж, хөрөнгө оруулалт 80 тэрбум ам.доллараас давсан бөгөөд мөн Хятадаас "Нэг бүс-Нэг зам"-ын зам дагуух улс орнуудтай хамтарч байгуулсан хилийн чинад дахь хамтын ажиллагааны 82 райончлагдсан бүс нь бараг 300 мянган ажлын байрыг бий болгосон байна.

"Нэг бүс-Нэг зам" нь өөртөө асар их татах "Байгалийн хүчин чадалтай", ирээдүйд АНУ-ын нэн олон томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, тухайлбал "Caterpillar" адил инженерийн машин механизм үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчид өөртөө "Нэг бүс-Нэг зам"-ын төслийн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох юм гэж Роач үзэж байна.

"Нэг бүс-Нэг зам"-ын төслийг санхүүжүүлэх механизмтай холбогдуулан тэрээр "Торгоны замын сан" болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны талаар анхаарч байгаагаа илэрхийлэв. Азийн хөрөнгө оруулалтын банк нь өөрийн зорилгын талаар тодорхой ойлголттой байгаа бөгөөд түүний үйл ажиллагаа нь олон улсын жишигт нийцэх боломжтой гэж үзэж байна.

Тэрээр бүс нутгийн том гүрэн болсны хувьд, Азийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар Хятад улс чухал үүрэг гүйцэтгэх нь зүй ёсонд бүрэн нийцэж байгаа бөгөөд дотооддоо дэд бүтцийн асар олон өндөр стандарт бүхий барилга байгууламжийг байгуулах явцдаа тусгай мэргэжлийн баялаг мэдлэг, туршлагуудыг хуримтлуулав. Эдгээр баялаг мэдлэг туршлагуудыг бусад бүс нутгуудад практик хийх буюу дэлгэрүүлүүштэй хэмээн илэрхийлэв.

"Нэг бүс-Нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт энэ сарын 25-27-ны хооронд Бээжинд болно. 150 гаруй улс орон, 90 гаруй олон улсын байгууллагын 5000 гадаадын төлөөлөгч энэ форумд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Уг арга хэмжээнд дэлхийн таван тивийн бүс нутгийн Засгийн газрууд, иргэний нийгмийн байгууллагууд, аж үйлдвэр, худалдааныхан, эрдэм шинжилгээний байгууллагууд болон бусад нийгмийн салбаруудын төлөөлөл хамрагдах юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124415820