Чинхуа их сургуулиас ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүндэд доктор цол олгов
2019-04-27 13:37:37 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 26-ны цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Хуа, Ван Шяоже\ Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Бээжингийн Найрамдал зочид буудалд Чинхуа их сургуулиас ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүндэт доктор цол олгох ёслолд оролцов.

Ёслолын талбайд төв ихэмсэг халуун дотно, хоёр улсын тэргүүн хүрч очиход Чинхуа их сургуулийн хэдэн зуун оюутан босч зогсон халуунаар алга ташин угтав. Хөгжмийн хамтлаг Орос, Хятадын төрийн дууллыг хөгжимдөв.

Чинхуа их сургуулийн удирдлага магтаал үг болон цол олгох тогтоолыг уншиж, Путинд хүндэд докторын цолын диплом гардуулав.

Путин талархлын үг хэлж, Чинхуа их сургууль бол дэлхийд алдартай их сургууль, мөн ч Ши Жиньпин даргын эх сургууль, маш олон шилдэг боловсон хүчин хүмүүжүүлсэн байна. Өнөөдөр сайн найз Ши Жиньпин даргын гэрчилгээ доор, Чинхуа их сургууль надад хүндэт докторын цол олгож үвтэгш их ёслол зохион байгуулж байгаа нь маш их аз завшаан бөгөөд сэтгэл туйлаар өндөр байна. Хятад улс өнө удаан гэрэл цацрангй соёл иргэншилтэй бөгөөд хүмүүсийг омогшуулам шинжлэх ухаан технологийн инновацийн ололт амжилттай билээ. Орос Хятадын боловсролын солилцоо хамтын ажиллагаа түргэн хөгжиж, талуудын их хэмжээний оюутан нөгөө талдаа суралцаж байгаа. Чинхуа их сургууль нэн их амжилтад хүрч, оюутан найзууд сайтар суралцаж, өдрөөс өдөрт өөдлөн, Орос Хятадын найрамдлыг уламжлан замгамжилж, Орос Хятадын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлоохыг миний бие чин сэтгэлээсээ зөгнөж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, бид үвтэгш их, халуун дотно, найрсаг байдалд Чинхуа их сургуулиас Путин ерөнхийлөгчид хүндэд доктор цол олгохыг гэрчиллээ. Би Путин ерөнхийлөгчид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Путин ерөнхийлөгч бол Хятадын ард түмний сайн найз, хуучин найз мөн, Хятад Оросын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааг түлхэн урагшлуулахад түүхт хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр, Чинхуа их сургуулиас Путин ерөнхийлөгчид хүндэт доктор цол олгохыг гэрчилж байгаадаа миний бие туйлаар баярлаж байна. Энэ жил бол Хятад Орос дипломат харилцаа тоогтоосон 70 жил, ирээдүйгээ бараалахуйяа, Хятад Оросын залуу оюутад хоёр орны ард түмний найрамдлыг залгамжлах, хоёр орны хамтаар хөгжих чухал үүргийг хүлээж байгаа. Оюутан найзууд маань чармайн тэмцэж, шургуу суралцан урагшилж, хоёр орны ард түмний найрамдлын буухиаг дамжуулж, Хятад Оросын үе дамжсан найрамдлын төлөө, хоёр орны хөгжин бадрахын төлөө залуу нас, оюун ухаан, хүчин чадлаа зориулахыг хүсэж байна гэжээ.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцов.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124424385