Ши Жиньпин болон Пэн Лиюань нар гадаадын эрхэмсэг зочдыг дайлав
2019-04-28 16:37:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Бай Же, Сунь Чи\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний хатагтай Пэн Лиюань нар 26-ны өдөр Ардын их хурлын ордонд "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд оролцож буй гадаадын тэргүүн болон түүний хатагтай, эрхэмсэг зочдыг дайлав. Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нар оролцов.

Энэ сарын Бээжин хаврын өнгөөр бялхаж, Ардын их хурлын ордны тансаг гоёмсог өнгө гэрэл нь сэтгэл бүлааж, зочид болон найз нөхдийн яриа хөөрөө эетэй найртай. 7:35 цагт Ши Жиньпин болон Пэн Лиюань хоёрдугаар давхрын зочид угтах тахимд ирж, гадаадын тэргүүн болон түүний хатагтай нартай гар барилцан харилцан мэндчилэв. "Уул ус үнэхээр үзэсгэлэн гоё" хэмээх том ханын зургийн өмнө Ши Жиньпин болон Пэн Лиюань гадаадын тэргүүн болон түүний хатагтай нартай хамтын зураг авхуулав.

Ёслолын танхимд баярын хөгжим уянгалж, эрхэмсэг зочид ширээ тойрон сууцгаав. Эртний торгоны замын барилгын хуучны дурсгалыг харуулсан шаат эргүүлгэн хөшиг нь танхимын хоёр талаар торгон хана шиг дэлгэгджээ. Ёслолын баясгалант хөгжмийн дунд Ши Жиньпин болон Пэн Лиюань хүндэт зочдын хамт дайллагын тахимд хүрэлцэн ирлээ. Ши Жиньпин БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс эрхэм зочдыг халуунаар угтаж байгаагаа хэлээд мөн энэхүү хүсэл итгэлийн улиралд "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд та бүхэнтэй бүлзон уулзалцаж байгаа билээ. Бид алс холоос Бээжинд уулзаж учирч байгаа энэхүү олдошгүй уулзалтаа нандигнах ёстой хэмээн ярилаа.

- Өнөөдрийн чуулга уулзалт нь бидний сэтгэл зүрхэн дэх сайн сайхан дурсамжийг дахин санагдуулав.

- Өнөөдрийн чуулга уулзалт нь бидний үзэл бодлын ойлголцлоос цаашдын чиг хандлагаа тогтооход сайнаар нөлөөлөв.

- Өнөөдрийн чуулга уулзалт нь бидний үүрэг хариуцлагыг сэтгэл зүрхэнд бат тогтоов.

Дайллагын дараа Ши Жиньпин болон Пэн Лиюань хүндэт зочдын хамт "Торгоны замын цэцэглэлт" сэдэвт уран сайхны тоглолт сонирхов.

Дин Шюешян, Ян Жечы, Хү Чүньхуа, Хуан Күньмин, Цай Чи, Ван И, Шяо Же, Жао Кэжы, Хэ Лифэн нар дээрх үйл ажиллагаанд оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124428580