Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийв
2019-05-14 11:51:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжин хотын үндэсний музейд Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын чухал арга хэмжээ болох "Үзэсгэлэнт Ази тив-Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн" өнөөдөр нээлтээ хийв.

Үзэсгэлэнд Азийн 47 улс орон, мөн эртний соёл иргэншилт Грек, Египетийн 400 төрлийн соёлын дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж, Азийн өнө эртний түүх, соёлын уялдаа, янз бүрийн соёл иргэншил хамтдаа оршиж буй өвөрмөц онцлогийг харуулжээ.

Үзэсгэлэн нь уламжлалт үзмэр ба шинэ технологийг уялдуулан, Азийн орнуудын төлөөлөх чанартай дэлхийн соёлын өв, соёлын дурсгалт газруудыг орчин үеийн кино урлагийн хэлбэрээр үзүүлж, мультимедиа хэлбэрээр "Соёлын дурсгалт зүйлсээс Азийг ойлгох нь", Азийн 13 орны 60 дурсгалт зүйлстэй танилцах боломж бүрдүүлжээ. Үзэсгэлэн 8 дугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124491611