Жан де Оссонвилле: Соёл иргэшлийн ярилцлага нь өөрийгөө шинээр ойлгоход бидэнд туслах болно
2019-05-14 16:10:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Францын Канбордын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ -- Францын Камборд жуулчны баазын ахлагч Жан де Оссонвиллег Синьхау агентлагийн сурвалжлагч Тан Жи, Хань Чянь нар сурвалжлав

“Соёл иргэншлийн хоорондох ярилцлага нь хоёр үүрэгтэй. Хүмүүст бусад улсын соёл болон өөрийн улсын соёлын зөрүүг ойлгуулахын зэрэгцээ өөрийгөө шинээр ойлгоход тусалдаг” гэж Францын Камборд жуулчны баазын ахлагч Жан де Оссонвилле Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцохын өмнө хэлсэн билээ.

Жан де Оссонвилле, Даян дэлхийд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, худалдааны мөргөлдөөн тасрахгүй байгаа байдалд соёл иргэншил болон соёлын ярилцлагын ач холбогдол ялангуяа их болж байна. Франц улс соёлын олон туйлшрал, соёлын байр суурийн эрх тэгш зарчим болон олон төрөлт соёлыг дээд хэмжээгээр хүндэтгэн үздэг. Хятад улс Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал зохион байгуулж байгаа нь туйлын чухал, Франц улс үүнийг дээд хэмжээгээр анхаарч байна” гэжээ.

Жан де Оссонвиллегийн үзэхээр, улс орнуудын соёлын хоорондох зөрүү бодитой оршиж байна. Иймд тасралтгүй ярилцлага зохиож, адил бус соёл иргэншил эе зохицолтой хамтран оршихыг шаардаж байна. Би Хятадын цэцэрлэгээр зугаалахад хэл мэдэхгүйгээс гадна цэцэрлэгжүүлэлтийн урлагийн үзэл санааг ойлгохгүй, заавал үсгийн танилцуулгыг нарийн нямбай унших буюу хөтөч урих хэрэгтэй. Үүнтэй адилаар Хятадын жуулчид Версаллес ордон буюу Камбордод зугаацахдаа түүний соёлын үзэл санааг ойлгоход бэрх байдаг. Иймээс соёл иргэншлийн хоорондох ярилцлага онцгой чухал гэв.

25 жилийн өмнө тэрээр Францын төлөөлөгчидтэй хамт Хятадад айлчилж байхдаа бага сургуулийн сурагч мянган жилийн түүхтэй эртний шүлгийг цээжилж байгааг хараад гүн сэтгэгдэлтэй үлдсэн байна. Түүний үзэхээр, Францын соёл элдэв дүрст барилга болон бодит эдийн хэлбэрээр уламжлагдаж, харин Хятадын соёл нь эртний хэл, шүлэг дуу, уран зохиол буюу биет бус байдлаарг уламжлагддаг. Хятадын соёлын олноос онцгой тал нь өөрийнхөө түүхийг бүрэн бүтэн хадгалж үлдсэнд байна гэжээ.

Жан де Оссонвиллег 2010 онд Францын Лаура голын хөвөөн дэх Камбордын ахлагчаар томилогдов. Камбордыг 16-р зуунд Францын хаан Франсуа I зарлиг буулган байгуулж, 1981 онд НҮБ-ын ЮНЕСКО дэлхийн өвийн жагсаалтад оруулжээ.

Жан де Оссонвиллегийн танилцуулснаар, Камборд бол Францын чухал соёлын өв, цаашилбал Европын дүр төрхийн төлөөлөл юм. 2015 онд Камборд болон Хятадын Ихэ-Юань цэцэрлэг найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Одоогоор хоёр тал хуучны дурсгалт зүйлсийг хамгаалах, сэргээн засварлах, нээн хөгжүүлэх болон боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, тогтвортой хөгжил зэрэг талаар маш гүнзгий солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж байгаа аж.

“Францчууд Хятадын өнө удаан түүх соёлыг туйлаар хүндэтгэдэг. Франц хүн, европ хүн бүгдээр Хятадын эртний соёл иргэншлийг нэн гүнзгий ойлгохыг хүсдэг. Франц Хятадын соёлын хамтын ажиллагаа бол даруй хоёр орны соёл иргэншлийн тасралтгүй ярилцлага хийх явц бөгөөд энэ бол урт хугацааны үр дүн мөн” гэж тэрээр хэлэв.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124492578