Торгоны замын эртний хот Кхивагийн мянган жилийн соёл иргэншлийг сэргээсэн түүх
2019-05-15 08:34:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ташкентын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Цай Гүөдүн\“Би нэг шуудай алтаар Кхиваг олоод харвал болчихно”. Төв Азийн эртний цэцэн үгээр Кхива хотын ид шидийг ингэж зүйрлэжээ,

Узбекистаны баруун өмнөд хэсгийн Хорезм мужийн эртний хот Кхива нь Самарканд, Бухаратай адил эртний Торгоны замын Узбекистаны нутаг дэвсгэр дэх түүхийн нэрт хот юм. Уг хотыг 1990 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэсэн билээ. Гэтэл удаан жил засвар хийгээгүйгээс зарим барилга нь адил бус хэмжээгээр сүйдсэн байв. 2014 онд Узбекистан Хятад улс хамтран эртний Кхива хотыг хамгаалж сэргээн засварлах ажил хийхээр болж, түүний ойр хавийн орчин ахуйг сайжруулах гол чухал засварыг хийж эхлэв.

Хоёр улсын мэргэжилтний олон жилийн хамтын ажиллагааны дүнд сэргээн засварлах ажил өнөө жил дуусгавар болж, эртний хот Кхивагийн түүхийн дүр төрх дахин сэргэж, мянган жил үргэлжилсэн Узбекистан Хятадын Торгоны замын соёл иргэншлийн солилцооны ам дамжсан магтаал болов.

Торгоны зам дахь эртний хотыг хамгаална

Кхива хотын баруун гулдан хаалгаар олон улсын жуулчдын хамт нэг гудамжаар орвол гудамжны хажуугаар төрөл бүрийн гар урлалын эд дэлгээстэй. Нүд өргөн хараалбал хөх, цэнхэр, ногоон паалангаар барьсан ёслолын суварга нарны гэрэлд гялтганан харагдах нь энэхүү хотын гэрэл цацрангуй түүхийг өгүүлж байна уу гэлтэй.

Аяллын маршрутын дагуу шуугиант газраас салж эртний хотын хойд хаалганы ойролцоо байрлах Амир Тулын эдийн засгийн дээд сургууль болон Хассан Мула Кушбегийн лалын сүм арай нам жимхэн оршино. Эхнийх нь 17-19 дугаар зууны үед Бухара хаант улс болон Кхива хаант улсын үеийн төлөөлөх чанартай Исламын барилга, сүүлчийнх нь 18 дугаар зууны сүүлч үеийн эртний хотын Исламын сүмийн нийтлэг жишээ билээ.

Янь Мин бол Хятадын соёл урлагийн хүрээлэнгийн мэргэжилтэн, сэргээн засварлах төслийн ахлагч. Хятадын тал олон улсын соёлын өвийг хамгаалах зарчим болон ойлголтын дагуу сэргээн засварлалт дунд чадахын хэрээр эхний байдлаар нь үлдээж, чадахынхаа хэрээр тухайн газрын уламжлалт технологи болон материалыг ашиглаж, эртний хот Кхивагийн түүх соёлын буурийг сэргээн засварлах төслийг олон улсын үлгэр жишээ төсөл болгохоор чармайж, Узбекистан Хятадын түүх соёлын дурсгалт зүйлийн солилцоо хамтын ажиллагааны шинэ гялбаат цэг болгоно гэж тэрээр хэлэв.

Тал бүрийн оюун ухааныг шингээж, туршлагаа нэн сайн солилцохоор 2018 оны 11 дүгээр сард Хятад Узбекистан хоёр улсын түүх соёлын дурсгалт зүйлийг удирдах байгууллагаас Узбекстаны нийслэл Ташкентад эртний хот Кхиваг хамгаалах болон ашиглах олон улсын эрдэм шинжилгээний солилцооны хурлыг зохион байгуулж, хоёр орны мэргэжилтнүүдээс гадна Казахстан, Киргизстан, Тажикистан, Турк зэрэг улсын соёлын өвийн салбарынхныг хамруулах юм.

Хятадын соёлын өвийн хүрээлэнгийн захирал Чай Шяомин хэлэхдээ, солилцоогоор дамжиж Хятад болон төв Азийн улсуудын соёлын өвийг хамгаалах салбарынхан хамтаар урагшилж, хүн төрөлхтний хамтын соёлын өвийг хамгаалахад хувь нэмэр оруулна гэжээ.

Түүхийн дүр төрхийг сэргээнэ

Янь Мингийн танилцуулснаар, Эдийн засгийн дээд сургууль иргэдийн суугаа бүстэй ойрхон, ус гадагшлуулах систем бүрэн бүтэн бус болохоор борооны ус болон ахуйн хэрэглээний ус доош нэвчсэнээс Эдийн засгийн дээд сургуулийн сууринд суулт үүсч, дээвэр болон хана нь хазайж хагарсан байна. “Ялангуяа Эдийн засгийн дээд сургуулийн зүүн өмнөд булангийн суулт нэлээд ноцтой, хананд нь 20 см-ын хэмжээтэй ан цав гарсан байна” гэжээ.

Эхний байдлаар нь сэргээн засварлахын тулд материалын эх үүсвэр нь төслийн багийнханд төвөг удсан байна. Эртний хот Кхивагийн барилга нь чулуу, тоосго, мод гэсэн үндсэн бүтэцтэй. Түүхийн он жилүүдэд тоосго нь эвдэгдсээр сэргээн засварлахад маш хүндрэлтэй болсон. Үүнээс гадна Кхива нь Узбекистан болон Туркменстаны уулзвар газарт нийслэл Ташкентаас мянга гаруй км зайтай оршдог. Сэргээн засварлах маш олон материал Ташкентаас олдохгүй тул Хятадын талын мэргэжилтнүүэд Хятадын дотоодоос бэлтгэж Кхивад явуулдаг байв.

Үүнээс гадна эртний хотын соёл аялал жуулчлалын үнэ цэнийг бодолцож, сэргээн засварлах явцдаа тус эртний барилгын эртний барилгын орчин тойрныг цэгцэлж, эртний хотын түүхийн дүр төрхийг жуулчдад бүрэн бүтнээр нь харуулахыг зорьсон юм.

Янь Мин хэлэхдээ, төслийн багийнхан бас Кхивагийн зарим нэрт дархнаар багшлуулж тухайн газрын барилгын технологид судалж, түүнээ сэргээн засварлах ажилд ашиглаж, барилгын онцлогийг нэн сайн харуулахыг хичээн ажиллажээ.

Одоогоор Хятадын талын мэргэжилтнүүд хоёр барилгын суурийн бэхэлгээ, барилгын засварын ажлыг дуусгаж, ойр хавийн орчин ахуйг цэгцлэн сайжруулах ажлыг шалавлан хийж, эртний хот Кхивагийн аялал жуучлалын ид маршрут болгохоор чармайж буй.

Торгоны замын зориг санааг уламжлан бадруулна

Эртний хот Кхиваг хамгаалж сэргээн засварлах нь Хятадаас төв Азид хэрэгжүүлсэн түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах анхны төсөл, мөн Хятад Узбекистаны соёлын өвийг хамгаалах шинэ гараа болсон. Сэргээн засварлах ажлаар дамжуулан Торгоны замын зориг санааг шинээр бадруулав.

2017 оны 5 дугаар сард Узбекистаны Ерөнхийлөгч Милзиев Хятадад айлчилж байх хугацаандаа Хятад Узбекистан хамтарсан албан мэдэгдэл гаргаж, хоёр тал эртний хот Кхиваг сэргээн засварлах ажлыг дээд хэмжээгээр үнэлж, археологи, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, мэргэжлийн хүмүүс бэлтгэх зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтсон юм..

52 настай Абдул Вансуфынх үе улиран эртний хот Кхивад амьдарч ирсэн бөгөөд хотоо хамгаалах, сэргээн засварлах технологи дутмаг байсанд туйлаар сэтгэл зовниж байжээ. Сэргээн засварлах ажил өрнөхийг дуулаад тэрээр төслийн газрын аюулгүй байдлыг хариуцсан бол түүний хүү төслийн түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлагч болсон аж.

“Гадаадын жуулчдыг татах гол шалтгаан нь эртний хотын өвөрмөц барилга болон эхний дүр төрх юм. Эдгээр нь алдагдвал Кхива даруй утгагүй болно. Хятадын мэргэжилтнүүд хүрэлцэн ирснээр эдгээр барилгууд амьжиргаанд нөлөөлөх боллоо” гэж тэрээр ярив.

Узбекистанд ийм нэг цэцэн үг байдаг. “Бусдад туслаад олсон баясал нэг улсыг дайлан ялснаас давдаг”. Мэргэжилтнүүдийн эртний хот Кхиваг сэргээн засварлахын төлөө шантаршгүй хөдөлмөрлөж байгааг харсан тэрээр туйлаар талархаж, баярын өдрүүдээр тэднийг гэртээ урьж зочилдог.

34 настай Руслан Сарав 2016 оноос эхэлж төслийн багтай хамтран ажиллаж, эдүгээ нэгэнт сэргээн засварлалтын тал дээр мэргэшсэн нэгэн болжээ. “Би гэрийнхээ үүдэнд ажиллаж, шинэ ур чадвар эзэмшсэн болохоор ирээдүйд нэн олон сэргээн засварлах ажилд оролцоно” гэж тэрээр ярилаа. 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124493114