Армстронг: Хятад хэдийнэ соёл иргэншлийн түлхэх хүчин болсон
2019-05-15 08:39:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ

Колумбын их сургуулийн профессор Армстронгтой Синьхуа агентлагийн сурвалжлагч Жү Дүнян, Ван Чао нар ярилцлаа.

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал Бээжин хотноо болно. Чуулганы өмнө Колумбийн их сургуулийн түүхийн профессор Чарлер Армстронг, “Хятадын шинжлэх ухаан, технологийн инноваци нь дэлхийн түүхэнд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Хятад нь олон талт соёл болон янз бүрийн байгууллагын хооронд энх тайвнаар зэрэгцэн орших санаачилгаараа Европ, Ази болон өргөн уудам бүс нутгийн соёл иргэншлийг солилцох гол хүчин зүйл болсон юм. Түүхийн хувьд, сүүлийн хоёр мянган жилд Хятад улс нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болж хүчирхэгжлээ. Хятадад хамаарах дөрвөн их нээлт, шинжлэх ухаан, технологийн дэвшил нь дэлхийн түүхийг өөрчилж, Хятад, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн орнуудын хоорондох солилцоо нь урлаг соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.

Одоо Хятад дэлхийн эдийн засаг, шинэ технологийг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж байна. Тэгэхдээ олон талт соёл, адил бус улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоонуудын хооронд энх тайвнаар зэрэгцэн орших явцад Европ, Ази болон өргөн уудам нутгийн харилцан зохицуулагч болж байна” гэв.

Армстронг сүүлийн жилүүдэд Зүүн Азийн түүх, соёлын хөгжлийг гүнзгий судалсан байна. Тэрээр энэ удаагийн Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг хийхэд маш их анхаарлаа хандуулж байгаа бай бүх талууд Азийн орнуудын түүх, гарал үүсэл, Азийн соёлын олон талт байдал, өнөөгийн Ази тив, дэлхийн эдийн засаг дахь асар их хөдлөх чадвар, нийтлэг хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааг хөгжүүлэх замыг хэрхэн судлах талаар илүү их анхаарч ажиллахыг санал болгов.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124493260