Азийн соёл иргэншлийн аялал болон Азийн хүнсний наадам Бээжин хотод болно
2019-05-15 11:30:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Жан Маньзы/ Азийн соёл иргэншлийн аялал болон Азийн хүнсний наадам энэ сарын 16-22-ны өдрүүдэд Бээжин хотноо болно.

Бангладеш, Камбож, Энэтхэг, Иордан, Казахстан, Лаос, Ливан, Орос, Балба, Филиппин, Өмнөд Солонгос, Шри Ланк, Сири, Тайланд, Турк, Вьетнам зэрэг 16 улсын болон Өвөр монгол, Гирин, Хүбэй зэрэг газраас ирсэн 28 урлагийн багийнхан хээнцэр өмсгөл бүхий дуу бүжгээр Олимпын паркийн төв өргөн чөлөөнд цугларсан олон түмэнд төгс гайхамшигт Азийн соёлыг харуулах юм.

“Азийн соёл иргэншил дэлхийтэй нэгдэх нь” уриан дор болох уг аялал нь өдөр бүр 10, 16 цагт тус тус болох ба нийт 14 удаагийн тансаг хувцасны тоглолт үзүүлнэ. Аяллын агуулга нь “Хятадын өнгө төрх”, “Азийн хэв маяг”, “Бээжинд тавтай морилоорой” хэсгээс бүрдэх аж.

“Азийн амтат хүнсийг амтлан, нийслэл хотын тансаг үзэмжийг сонирхон, эртний нийслэлийн соёлыг мэдрэх” сэдэвт Азийн хүнсний наадам нь Олимпын паркийн талбайд болохын зэрэгцээ олон улсын худалдааны хот, цэнхэр усан боомт, Хэ шэн хүй, Чао ян цэнгээнт хот, Жинь юань худалдааны хот, Ү кэ сүн хуаши худалдааны компани зэрэг 6 хэсэгт хүнсний борлуулалтын үйл ажиллагааг явуулна. Ингэснээр Хятадын хүнсний соёл нь олон төрлийг багтаасан болохын бодитоор харуулах бөгөөд Азийн хүнсний соёл иргэншлийн хөгжил, соёлын солилцоог нэмэгдүүлэх нь наадмын гол зорилго юм.

Өөрөөр хэлбэл, иргэд хилийн шугам давахгүйгээр Азийн олон талт соёлыг мэдэрч, Ази тивийн өөр өөр соёл иргэншил хоорондын харилцан солилцоо ойлголцлыг танин мэдэх боломжтой.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124496812