Хуан Күньмин Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланг хүлээн авч уулзав
2019-05-15 11:59:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \ Сурвалжлагч Сүнь И\ ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Хуан Күньмин Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцохоор ирсэн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланг энэ сарын 14-нд хүлээн авч уулзав.

Хуан Күньмин, “Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлаар Азийн олон улс орон харилцан ярилцаж, санал солилцох тавцанг байгуулж, ингэснээр дэлхийн соёл иргэншлийн харилцааны түүхэн дэх чухал үйл явдал болох юм. Хятад-Монгол хоёр улс нь нөхөрсөг хөршүүд юм. Манай хоёр улс хүмүүнлэгийн солилцоогоо идэвхжүүлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулснаар хоёр улсын ард иргэд үр нөлөөг нь хүртэнэ” гэв.

Л.Энх-Амгалан, “Монгол Улс Хятад лугаа харилцан ашигтай, хамтаар хожих харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагаа, эдийн засаг, хүмүүнлэг, хууль зүй зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх болно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124496952