Соёл иргэншлийг солбицуулан гэрэлтүүлье
2019-05-15 15:36:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ  Хаврын улирал дуусч зуны улирал эхэлж байгаа үед Хятадын гадаад харилцаанд сайн сайн арга хэмжээнүүд дараалан зохиогдож байна. “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форум, 2019 оны Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн дараа Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал болох гэж байна. “Азийн соёл иргэншлийн солилцооны харилцан туршлага солилцох болон хувь заяаны цоцг нэгдэл” сэдвийн хүрээнд Азийн 47 улс орон болон бусад улсын Засгийн газрын төлөөлөл, нийт 2000 шахам хүн Бээжинд хуран цугларч, Ази болон Дэлхийн улс орнуудын соёл иргэншлийн талаарх туршлагаа солилцож хамтдаа хөгжихөөр болоод байна.

Түүхийн хуудаснаас харахад, хүн төрөлхтний хөгжлийн түүх бол олон ургальч соёл иргэншил хамтаар зэрэгцэн оршиж, урагшилсан түүх юм. Дэлхийн соёл иргэншлийн чухал голомт болсны хувьд Азийн Хатан гол болон Хөх мөрний сав газар, Энэтхэгийн гол болон Ганга мөрний сав газар, Ефрат болон Тигрис голын сав зэрэг газар нь олон арван эртний соёл иргэншлийг бий болгож, харилцан өнгө нэмж, хүн төрөлхтний хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ. Ши Жиньпин дарга Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал хуралдуулах санаачилгыг гаргасан нь Азийн сайн сайхан ирээдүйг нээхийн зэрэгцээ өнөөгийн дэлхийг засах, итгэлцэх, энхтайванаар орших, хөгжүүлэх дөрвөн талт чиглэл, мөн хүн төрөлхтний нийгмийн хувь заяаны цогц нэгдлийг цогцлооход хүчтэй зориг санааны түшиг болох юм.

Зуун жилд гараагүй том өөрчлөлтийн дунд оршиж байгаа улс орнуудын ард түмний хувь заяа ерөөс өнөөдөр шиг ингэж нягт холбогдоогүй. Үүний зэрэгцээ даян дэлхийн чанартай өрсөлдөөн үүсч, соёл иргэншлийн мөргөлдөөн, соёл иргэншлийн давуу онол зэрэг буруу өнгө аясын үлдэгдэл байн дахин сэргэж байна. Адил бус соёл иргэншлийн хооронд мөргөлдөх үү ярилцах үү, эсэргүүцэх үү хамтран ажиллах уу гэдэг нь нэгэнт хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбогдох томоохон сэдэв боллоо. Энэ удаагийн ярилцлагын хурал Ази болон дэлхийн улс орнуудын гэрэл цацрангуй соёл иргэншлийн ололтыг бадруулж, соёл иргэншлийн харилцан суралцах, туршлага солилцох, хамтаар хөгжих индэр байгуулахыг зорилго болгосон нь цагаа олсон төдийгүй гүн гүнзгий ач холбогдолтой. Адил бус соёл иргэншлээс оюун билиг хайж, шим тэжээл хүртэж чадвал бид сая хүн төрөлхтөнд тулгарах төрөл бүрийн өрсөлдөөнийг ялан туулж, хүн төрөлхтний нийгмийн тасралтгүй дэвшлийг түлхэн ахиулж чадна.

Хурлын хүрээнд нэн олон төрлийн арга хэмжээ зохиогдож, хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцооны түүхэнд гэрэлт сайхан хуудсыг бичих гэж байна.

Соёл иргэншлийн хүрээнд талууд туршлага солилцох нь улс орнуудын ард түмний найрамдлыг ахиулах гүүр, хүн төрөлхтний нийгмийн дэвшлийг түлхэн урагшлуулах хөдөлгөх хүч, дэлхийн энх тайвныг хамгаалах холбоос болж байна. Яг ийм ойлголтыг баримталж Хятад улс “Нэг бүс-Нэг зам”-ыг соёл иргэншлийн зам болгож, адил бус соёл иргэншлүүд харилцан суралцаж туршлага солилцоход гүүр болж өгч байна.

Тус хурлын билгэ тэмдэг дээрх зургаан дэлбээ бүхий цэцгийн хээ угалз нь Азийн соёл иргэншлийн яруу сайхныг илтгэж, адил бус соёл иргэншлийн солилцоог билгэдэж байна. Соёл иргэншлийн солилцоо хийж туршлага солилцохыг тасралтгүй түлхэн хөгжүүлвэл Азийн соёл иргэншлийн цэцэг өнгө ялгаран дэлгэрч, хүн төрөлхтний соёл иргэншил улам гэрэлтэн цацрах нь зайлшгүй юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124497660