Сидисай: Ярилцлагын хурал нь Лаосын соёл иргэншлийн хөгжилд дэмжлэг болох нь гарцаагүй
2019-05-15 16:35:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Лаосын Үндэсний их сургуулийн Хятад судалгааны төвийн захирал Сидисайтай Синьхуа агентлагийн сурвалжлагч Жан Цзяньхуа ярилцлаа.

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь энэ сарын 15-нд Бээжинд нээлтээ хийнэ. Энэ нь 2019 онд Хятадад зохион байгуулагдаж буй дипломат харилцааны өөр нэг олон улсын чанартай томоохон чуулга уулзалт юм.

"Азийн орнуудад янз бүрийн соёл иргэншлүүд байдаг бөгөөд эдгээр соёл иргэншлүүдийн хооронд солилцоо хийх буюу харилцан суралцаж болох юм. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь бие биенийхээ соёл иргэншлийг харилцан ойлгоход таатай боломжийг олгож байна. Мөн соёл иргэншлийн хөгжлийг ахиулахад нэн сайхан боломжийг олгох нь" гэж Лаосын үндэсний их сургуулийн Хятад судалгааны төвийн захирал Сидисай саяхан Синьхуа агентлагтийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ хэлэв.

Тэрээр мөн, “Азийн эртний соёл иргэншлээс зарим нь мартагдаж, зарим нь алдагдсан, зарим нь гүнзгий ойлгогдоогүй. Түүнчлэн өмнө нь хүмүүс зөвхөн өөрсдийн соёлыг мэддэг, өөрийн улс орны түүх, соёлыг ойлгож байдгаас тэр нь харилцан буруу ойлголцолд хүргэж байв. Энэ удаагийн хурлаар Ази тивд олон соёл иргэншил, соёл, итгэл үнэмшил хамтдаа оршин тогтнож байдаг. Түүнээсээ харилцан солилцоо хийж, харилцан суралцах нь бүх улс орны ард иргэдийн хоорондын солилцооны гүүр болох юм.

Лаос улсад олон үндэстэн ястан байдаг бөгөөд үндэстэн ястан бүр өөр өөрийн хэл, аялгуугаар ярьдаг, өөрийн зан заншил, уламжлал, итгэл үнэмшилтэй байдаг. Лаос янз бүрийн үндэстэн ястны соёл, түүх, зан заншлыг маш сайн хамгаалсан бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт нь гадаад ертөнцөд Лаосын эдгээр онцлог шинж тэмдэгүүдийг ойлгуулахад ач холбогдолтой" гэжээ. Түүнчлэн "Энэхүү форум нь Лаос орныг олон улсын анхаарлын төвд авчрах, соёл иргэншлийг өвлүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах, Лаосын хүүхэд залуучуудын соёл, үнэ цэнийг өвлөн залгамжлах үзэлд дэмжлэг үзүүлэх боломжийг олгох нь дамжиггүй. Лаос зөвхөн өөрийн соёл иргэншил ба уламжлалаа хамгаалах төдийгүй мөн бусдаас суралцаж Лаосын соёл иргэншлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй" хэмээн Сидисай хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124498106