Азийн олон үндэстний соёл иргэншлийг залуучуудын нүдээр тольдвол
2019-05-15 16:47:13 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын хүрээнд "Залуучуудын нүдэн дэх Азийн олон үндэстний соёл иргэншил" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд Азийн залуучуудын гэрэл зургийг маш анхааралтай сонгон авсан бөгөөд Азийн соёл иргэншлийн олон янз байдлыг тод томруун харуулсаны зэрэгцээ Азийн соёл иргэншлийн талаарх залуу хүмүүсийн ойлголтыг түүгээр илэрхийлсэн юм.

Фэн Ганьюйгийн Тяньтаны гэрэл зураг тус үзэсгэлэнд тавигджээ. Фэн Ганьюй нь Бээжингийн Багшийн их сургуульд кино драмын чиглэлээр суралцдаг. Аавынхаа нөлөөгөөр тэрээр ахлах сургуулийн сурагч байх үеэс гэрэл зурагтай холбогджээ. Амралтаараа Их Британи, Тайланд, Камбож зэрэг олон улс орноор аялахад тэндхийн өвөрмөц байгалийн төрх болон соёл, зан заншил нь Фэн Ганьюйгийн зураг авах шохоорлыг төрүүлдэг байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард Бээжин их цас оров. Фэн Ганьюй болон түүний ангийнхан Тяньтань рүү очихоор шийджээ. Тэнд авсан гэрэл зургийн бүтээл нь "Залуучуудын нүдэн дэх Азийн олон үндэстний соёл иргэншил" үзэсгэлэнд сонгогджээ. "Би Тяньтанд маш их татагддаг. Эртний үед энэ газар нь маш төв газар байсан бол одоо зугаа цэнгэлийн газар болов. Тэрээр хэлэхдээ, "Азийн орнууд бие биенийхээ соёл, зан заншлыг хадгалахын хамт харилцаагаа нэн нягтруулна гэдэгт итгэлтэй байна. Азийн хүмүүс энэхүү чуулганаар бие биенээ гүн гүнзгий ойлгож чадна гэдэгт найдаж байна" гэв.

Фэн Ганьюй зуны амралтын дараа Францын Парисын улстөрийн их сургуульд суралцахаар явах бөгөөд тэрээр Францад байхдаа үндэсний бүжгээр дамжуулан Хятадын соёлыг дэлгэрүүлэхийг хүсдэг.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124498155