Ши Жиньпин, Пэн Лиюань нар Азийн соёл иргэншлийн наадмын арга хэмжээнд оролцов
2019-05-16 16:32:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жэн Минда, Ван Жүөлүнь\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар энэ сарын 15-ны үдэш Азийн соёлын иргэншлийн хуралд оролцсон гадаадын удирдагчид болон тэдний гэр бүлийн хамт Азийн соёл иргэншлийн наадмын арга хэмжээнд оролцов.

19:59 минутад Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар Камбожийн хаан Сихамони, Грекийн Ерөнхийлөгч Павлопоулос, Сингапурын Ерөнхийлөгч Халима, Шри Ланкийн Ерөнхийлөгч Сирисена, Арменийн Ерөнхий сайд Пайма Няан болон тэдний гэргий зэрэг гадны зочид төлөөлөгчид индэрт гарч ирэв.

Тэнгэрийн зам адил гэрлийн тоолуур агаарт тодорч, хүмүүс дуу нэгтэйгээр: 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1! хэмээн тоолсноор "Залуучуудын багт наадам, Азийн хамтын мөрөөдлийг белүүлэх" сэдэвт соёлын наадам эхэлсэн юм. Халуун дулаан алга ташилт дунд Ши Жиньпин илтгэл тавьж, Хятадын Засгийн газар, Хятадын ард түмний нэр өмнөөс зочид, уран бүтээлчдийг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин хэлэхдээ, “Азийн бүх орнууд эртний, гайхамшигтай соёлтой, өөр өөрийн өвөрмөц шинжтэй мөртлөө харилцан уялдаатай байдаг. Азийн соёл иргэншлийн олон янз байдал нь Азийн соёлыг илүү олон өнгөтэй болгож, урт удаан амьдрах чадварыг бий болгож байна. Энэ үдэш урлаг нь улс үндэстнүүдийг урагшлуулж, дэлхий ертөнцөд гэрэл гялбаат Ази, цовоо Ази, энхтайван, дэвшилтэт Азийг танилцуулах болно” гээд уг наадмын арга хэмжээ албан ёсоор эхэлснийг зарлав.

Тус хурлын аварга том лого дэлгэцэн дээр гарч, Азийн соёл иргэншлийн солилцоо, ярилцлагын тэмдэг бүхий зургаан дэлбээ нээгдэв. "Бидний Ази" хэмээх симфони найрал хөгжим нээлтийн ажиллагаанд оролцсон нь гайхалтай байлаа. Олон орны жүжигчид, хамтарсан найрал хөгжимчид энэхүү наадмын дууг дуулжээ.

Есөн орны өвөрмөц үндэсний бүжгийг хослуулсан "Оргилуун сэтгэл" бүжиг, Хятад, Япон, Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан "Хэнгэргэн дуунд зуун онгоц уралдах" цохиурт хөгжим, "Бадралт төрийн цэцэрлэг" Бээжин жүжиг, Италийн алдарт тенор Андреа Бочеллийн дуулсан “Туланьдүө”-гийн хэсэг болох "Өнөө шөнө хэн ч унтдаггүй" дуу зэрэг урлагийн тоглолт нь Азийн орнуудын сайн сайхныг болон Азийн соёлын харилцааг магтан дуулсан хэрэг боллоо.

Тэр орой "Шувууны үүр" цогцолбор итгэл сэтгэлээр дүүрэн, Бээжин шөнө гайхамшигтай байлаа.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124503199