Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын нээлтийн ёслолд оролцож илтгэл тавив
2019-05-17 17:05:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Жүнфа, Шюн Жэн-Янь, Дин Шяоши\  БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 15-нд Бээжин дэх Үндэсний хурлын төвд болсон Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын нээлтийн ёслолд оролцож, “Соёл иргэншлийн солилцоо хийж туршлага солилцохыг гүнзгийрүүлж, Азийн хувь заяаны цогц нэгдлийг хамтаар цогцлооё” сэдэвт илтгэл тавив.

Тэрээр энэ үеэр хэлэхдээ Хятадын соёл иргэншил бол бусад соёл иргэншилтэй тасралтгүй солилцоо хийж, туршлага солилцсон суурин дээр бүрэлдсэн нээлттэй тогтолцоо билээ. Ирээдүйн Хятад орон нэн илүү нээлттэй байдлаар дэлхийтэй харилцаж, нэн илүү амьжиргаа бүхий соёл иргэншлийн амжилтаар дэлхийд хувь нэмэр оруулах болно” хэмээн онцлов.

Тэрээр цааш хэлэхдээ, “Өнөөдөр дэлхийн олон туйлшрал, эдийн засгийн даяаршил, соёлын олон янз байдал, нийгмийн мэдээлэл гүнзгийрэн хөгжиж байна. Үүний зэрэгцээ олон улсын түвшинд тогтворгүй байдал улам нэмэгдэж, өрсөлдөөн нэн хурцда байна. Өрсөлдөөнийг аргацаах, сайн сайхан ирээдүйг зориход эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хүчин чадлыг шаардаж байгаа ч соёл иргэншлийн хүч чадлыг шаардах болжээ. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал Ази болон дэлхийн улсуудын соёл иргэншлийн эрх тэгш ярилцлага, солилцоо хийж туршлага солилцох, харилцан сэхээрүүлэхийг гүнзгийрүүлэхэд шинэ индэр бий болгох болно” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Ази тив бол хүн төрөлхтний хамгийн эртний хүн суурьшсан газрын нэг, мөн хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал голомтын нэг мөн. Хэдэн мянган жилийн хөгжлийн явцад Азийн ард түмэн гэрэл цацрангуй соёл иргэншлийг бүтээсэн. Азийн соёл иргэншил нь өөрийн дотоод энерци болон дэлхийн соёл иргэншилтэй солилцоо хийсний дүнд өсөн томорч ирсэн. Азийн гэрэл цацрангуй соёл иргэншил нь дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн түүхэнд лавшруулан дүрслүүштэй хуудсыг бичиж, хүн төрөлхтний соёл иргэншил Азиас болж улам өнгөлөг болсон байдаг. Бид соёл иргэншлийн итгэлийг эрчимжүүлж, өмнөх үеийн байгуулсан амжилтын суурин дээр дэлхийн бусад соёл иргэншилтэй харилцан солилцоо хийж туршлага солилцон, Азийн соёл иргэншлийн шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичвэл зохино” гэв.

Нэгдүгээрт, харилцан хүндэтгэж эрх тэгш хандахыг баримтлах. Хүн төрөлхтөн зөвхөн арьсны өнгө хэлний ялгаатай, соёл иргэншил зөвхөн зүйл бүрийн цэцэг өнгө ялгаран дэлгэрэхээрээ ялгаатай, гэвч эрхэм доод сайн муугийн ялгаа огт үгүй. Бид эрх тэгш болон хүндэтгэхийг баримталж, дээрэнгүй болон хэлбэрүүг тэвчиж, өөрийн соёл иргэншил бусад соёл иргэншлийн зөрүүгийн тухай танилтаа гүнзгийрүүлж, адил бус соёл иргэншлийн солилцоо ярилцлагыг ахиулж, эе зохицолтой хамтран оршвол зохино.

Хоёрдугаарт, шилдэг соёл хоорондоо харилцан багталцаж харилцан суралцаж, туршлага солилцон, аливаа сайн сайхан хэрэг бодис цөм харилцан нэвтрэлцэхийг баримтлах. Хүмүүсийн сайн сайхан хэрэг бодисын тухай хөөцөлдлийг ямар ч хүчин хориглож үл чадна. Бид өөрийнхөө соёл иргэншлийг бадраан хөгөжөөхөөр барахгүй бас бусад улсын соёл иргэншлийн хөгжилд ч нөхцөл хангаж, дэлхийн соёл иргэншлийн өнгийн цэцгийг өнгө ялгаруулан дэлгэрүүлбэл зохино.

Гуравдугаарт, нээлттэй багтаамжтай, харилцан суралцаж туршлага солилцохыг байримтлах. Соёл иргэншлийн солилцоо хийж туршлага солилцох бол адил тэнцүү, эрх тэгш, олон ургальч, олон чиглэлтэй байж, харин албадлагын биш, дан цулгуй, дан чиглэлтэй биш байвал зохино. Бид агуу уудам өвчүү цээжээр соёлын солилцооны саадыг давж, бүхнийг авч байдгийг хадгалах овроор бусад соёл иргэншлийн шимийг хүртэж, Азийн соёл иргэншлийг солилцоо хийж туршлага солилцох дунд хамтаар урагшлуулбал зохино.

Дөрөвдүгээрт, цаг үетэй зэрэгцэн урагшилж, инноваци хийж хөгжихийг баримтлах. Бид инновациар соёл иргэншлийг хөгжүүлэх хөдөлгөх хүчин, соёл иргэншлийн дэвшлийг ахиулахэх эх булаг болгож, орон зай дамнасан, мөнхийн ид шидтэй соёл иргэншлийн ололт амжилт байгуулбал зохино гэсэн 4 саналыг Ши Жиньпин дарга дурдав.

Улс орнуудтай хамт Азийн соёлын өвийг хамгаалах ажиллагаа өрнүүлж, соёл иргэншлийг нэн сайнаар уламжлан залгамжлахад шаардлагатай түшиг тулгуур болоход Хятад улс бэлэн байна. Холбогдох улсуудтай хамт Азийн сонгодог зохиолыг харилцан орчуулах төлөвлөгөө болон Азийн кино телевизүүдийн хамтын ажиллагаа өрнүүлж, иргэд соёлоо ойлгож сонирхоход тусалж, соёл иргэншлийн гоо сайхныг харуулж түгээх индэр байгуулж өгөхөд Хятад орон бэлэн байна. Улс орнуудтай хамт салбаруудын солилцоог эрчимжүүлж, оюуны сангийн солилцоо хамтын ажиллагааны сүлжээ байгуулж, хамтын ажиллагааны загварт инноваци хийж, төрөл бүрийн хэлбэрийн хамтын ажиллагааг гүнзгий бодиттой болгож, соёл иргэншлийн солилцоо хийж туршлага солилцохыг ахиулах нөхцөл хангахад бэлэн байна. Улс орнуудтай хамт Азийн аялал жуулчлалын төлөвлөгөө хэрэгжүүлж, Азийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, Азийн ард түмний найрамдлыг зузаатгахад нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Ши Жиньпин чухалчилжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124508875