Азийн соёл иргэншлийн тоглолт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ
2019-05-17 17:05:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Шио/ Азийн соёл иргэншлийн тоглолт энэ сарын 16-нд Бээжингийн Олимпын паркийн баяр ёслолын талбайд болов.

1500 гаруй уран бүтээлч дуулан бүжиглэж, иргэд даган баясч, уухайлах дуу, дуу хөгжимтэй сүлэлдэн нэгдэж, 1 км урт Олимпын паркийн өргөн чөлөө Азийн соёл иргэншлийн баяр баясгалангийн далай болсон шиг санагдана.

Энэхүү аяллын арга хэмжээ нь “Хятадын өнгө төрх”, “Азийн хэв маяг”, “Нанхиадын дуулал”, “Бээжинд тавтай морилно уу” дөрвөн хэсгээс бүрдэж байв. Хамгийн түрүүнд “Хятадын өнгө төрх” тоглолт болж, үүний дараа 16 тоглолтын багаас бүрдсэн “Азийн хэв маяг” олон улсын багийн тоглолт болов. Өмнөд Солонгос, Шри Ланка, Энэтхэг зэрэг орнуудын уран бүтээлчид тансаг хувцасаар гоёж, зарим нь бүжиглэж, зарим нь циркийн үзүүлбэр үзүүлж, зарим нь дуулж, бас зарим нь үзэгчид рүү гар даллан инээмсэглэж, хүн олны урсгал дунд алга ташилтын чимээ сонсогдоно.

“Нанхиадын дуулал” багт Хятадын 10 муж, өөртөө засах орон, хотоос ирсэн багууд оролцжээ. Өвөр монголын Хөвөөт шар хошууны Улаанмөчир чуулга, Янь Бяний дуу бүжгийн чуулга нь үндэсний онцлогт бүжгээ толилуулж, Хятадын соёл иргэншлийн олон талт чанарыг харуулсан байна.

Хамгийн сүүлд “Бээжинд тавтай морилно уу” багийн үзүүлбэр болж, 60 загвар өмсөгчийн дундуур 40 роликоор гулгагч сүлжилдэнэ. Загвар өмсөгчдийн намуун үзүүлбэрүүд нь роликоор гулгагчдын хөдөлгөөнт үзүүлбэртэй хослон, үүх түүх орчин цагийн соёлтой нэгдэн уусалцсаны бэлгэдэл болж байна.

“Энэ нь Бээжингийн Олимпын паркийн баяр ёслолын талбай байгуулагдсанаас хойшхи хамгийн том, оролцсон улсын тоогоор хамгийн олон, өргөн дэлгэр үйл ажиллагаа болж өнгөрлөө” гэж Бээжингийн дуу урлагийг дэмжих компанийн ерөнхий захирал Жан Хайжюнь ярилаа. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн төсөв төлөвлөгөө боловсруулж, нийт 100 гаруй удаагийн хурал хийсэн байна.

Тус арга хэмжээ энэ сарын 16-22-ныг хүртэл үргэлжлэх ба өдөр бүр 10 цаг, 16 цагт Олимпын паркийн өргөн чөлөөнд уран сайхны тоглолт болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124509000